Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгаж буй ХЗДХЯ-ны шалгалтын дүн энэ сарын 25-нд гарна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой мэдээллүүд цахим орчинд цацагдаж бй. Тиймээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө" гэсэн.

Энэ талаар Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ" гэв.

Осол гаргасан жолооч хэргийн газраа орхиж явснаас хохирогчийг дахин өөр машин ирж дайрчээ
Осол гаргасан жолооч хэргийн газраа орхиж явснаас хохирогчийг дахин өөр машин ирж дайрчээ
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.