Өчигдөр буюу 2022.10.17-ны өдөр Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдсон хэрэг гарсан. Хил Хамгаалах Ерөнхий газрын өгсөн мэдээллээр 15 цэргийн алба хаагч, нэг ахлагч, нэг офицер нийт 17 хүн автомашинд явж байжээ.
Мөн цэргийн анги руугаа явахдаа осолд орсон шинээр татагдсан цэргүүдээс санал сонсох аж. Тодруулбал, "осолд орсон цэргүүд өөрсдийн саналаар цэргийн алба хаахыг зөвшөөрвөл үргэлжлүүлж хааж болох юм. Нөгөөтээгүүр энэ жилдээ өнжих санал гаргасан цэргүүдийг өнжөөх арга хэмжээг газар дээр нь авч байгаа" гэдгийг ХХЕГ-аас мэдээллээ.