Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хурандаа Р.Чингис нартай хамааралгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 6 секунд

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойд замд 4 автомашин мөргөлдөж хүн гэмтсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 19:12 цагт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалтыг хийхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны аравдугаар 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь аравдугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна.

Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ба нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон.

Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

"Дээрх хэрэгтэй холбогдуулж цахим орчинд зам тээврийн осол гаргасан жолоочийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингисийн охин, тэдгээрийн хамаарал бүхий этгээд гэх үндэслэлгүй мэдээлэл цацагдаад байгаа юм. Холбогдогч этгээд нь тухайн албан тушаалтнуудтай ямар нэгэн хамааралгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар нэгэн олны танил болон төрийн өндөр дээд албан тушаалтантай хамаарал бүхий этгээд байсан ч мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагддаг" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Өнөөдөр нийслэлд 11 хэмийн дулаан, багавтар үүлтэй
Өнөөдөр нийслэлд 11 хэмийн дулаан, багавтар үүлтэй
 
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.