Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Говийн болон Зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнөөдөр буюу Даваа гаригт Төвийн, Говийн аймгууд (СЭ, ТӨ, ДУ, ГС, ДГ болон ӨМ-ийн зарим сумд) болон Зүүн аймгуудын (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) нутгаар салхины хурд 20-26 м/сек хүрч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Шуурга өглөөний 10:00-11:00 цагаас эхэлж оройн 19:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.  Шуурганы гол хүчтэй хэсэг нь үдийн 12:00-16:00 цагийн орчимд тохиох өндөр магадлалтай байгаа тул өнөөдөр өдөр дээр дурьдсан аймаг, сумдын нутгаар гадаа ямарваа ажлыг хийхэд тохиромжгүй, эрсдэл өндөртэй байхаар байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

БНСУ-ын ерөнхийлөгч халдварын хоёр дахь тархалт гарч болзошгүйг анхаарууллаа
БНСУ-ын ерөнхийлөгч халдварын хоёр дахь тархалт гарч болзошгүйг анхаарууллаа
 
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
“Би С.Баярцогтоос “Дубайн гэрээнд гарын үсэг зурж болох уу“ гэж асуусныхаа дараа ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.