Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын ерөнхийлөгч халдварын хоёр дахь тархалт гарч болзошгүйг анхаарууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ням гарагт Өмнөд Солонгосын эрх баригчид хөл хориог цуцалсантай холбогдуулан мэдээлэл хийжээ. Энэ үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Бид халдварын тархалтыг харьцангуй сайн намжаасан хэдий ч тайвшрах цаг болоогүй, халдварын хоёр дахь тархалт гарч болзошгүй" гэв. 

Өнгөрсөн  хугацаанд тархалт нь багагүй намжиж байсан Солонгос улсад өчигдөр халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус шинэ тохиолдлууд Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн клубээс үүсэлтэй байжээ. Тиймээс  Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд эрх баригчдыг хотын бүх шөнийн цэнгээний газруудыг түр хаахыг шаардсан байна. 

Өнөөгийн байдлаар дэлхий нийтийн халдварын нийт тохиолдлын тоо 4.1 саяд хүрч байгаа билээ.

Хэдийгээр зарим улс орнуудад халдварын тархалт намжиж, халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч гадаад орны хэд хэдэн судалгааны байгууллага, вирусологчид халдварын 2 дахь тархалт ирэх намар гарч болзошгүй гэдгийг анхааруулсаар байна.☝️

УИХ дахь МАН-ын бүлэг, ШИНЭН, АН-ын зөвлөл хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг, ШИНЭН, АН-ын зөвлөл хуралдана
 
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.