Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын эдийн засаг, уур амьсгалын яамны ТБНД Франциска Брантнертай уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засаг, уур амьсгалын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Франциска Брантнер-ийг хүлээн авч уулзлаа.

Герман Улстай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эрчим хүч, аж үйлдвэрийн салбар дахь зорилтуудыг бодит ажил хэрэг болгох, Германы хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг шингээсэн, хоёр талын найрсаг харилцааны билэг тэмдэг болсон томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, чингэхдээ газрын ховор элементийн хайгуул, нөөц өсгөх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Франциска Брантнер Монгол Улстай эрчим хүч, ашигт малтмал зэрэг салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааны гол механизм болох “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2023 оны эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг 4.4 жилийн хорих ялаар яллаж, хахууль авсан шүүгчдэд хорих ял оноожээ
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг 4.4 жилийн хорих ялаар яллаж, хахууль авсан шүүгчдэд хорих ял оноожээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.