Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:35 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 51 настай, эрэгтэй “Б” гэгчийг хамт архидан согтуурсан 49 настай, эрэгтэй “М” гэгч нь аягаар толгойруу нь цохиж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.