Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж осол гарган, зорчиж явсан найз нь амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

16 настай хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осол гарган амиа алджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 11-ний өдрийн 09.10 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Автомашин онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус аймгийн Баян-Овоо суманд оршин суух хаягтай, 16 настай, эрэгтэй “Л” нь согтуурсан үедээ Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, зорчиж явсан 16 настай, эрэгтэй “И” нь амь насаа алдсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ш.Адьшаа: Шүгэл үлээгчийн тухай хуулийг яагаад матаас мэдээллийн тухай хууль гэж оруулж болдоггүй юм
Ш.Адьшаа: Шүгэл үлээгчийн тухай хуулийг яагаад матаас мэдээллийн тухай хууль гэж оруулж болдоггүй юм
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.