Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: Шүгэл үлээгчийн тухай хуулийг яагаад матаас мэдээллийн тухай хууль гэж оруулж болдоггүй юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хуулийг зайлшгүй хэлэлцэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Авлигажсан асуудалтай Монголын төр иргэд, бусад төрийн бус байгууллагуудтай нэгдэж тэмцэх ёстой. Гэхдээ ийм байдлаар оруулж ирж болохгүй. Дахин Засгийн газар хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь УИХ-ын ажлын хэсэгтэйгээ ярилцаж оруулж ирэх шаардлагатай.

Шүүхийн шийдвэр гарч байж л хүний гэм буруутайг ярина. Гэтэл өнөөдөр зөвлөл, хэдэн хүмүүс дүгнэлт гаргаад санхүү, урамшууллын асуудлыг ярина гэж оруулж ирж байгаад харамсаж байна. нэр томъёоны тал дээр санал нийлэхгүй байна. Америкийн бусад барууны орнуудын хуулийн нэр томъёог оруулж ирж, хуулбарладаг асуудал хэрээс хэтэрч байгаа. Бид Монгол сайхан хэлтэй. Үүнийгээ бид ярих ёстойгоос биш Америкийн нэр томъёог орчуулахаар сүүлдээ завхрал болоод нийгэмд зөв сайхан харагдана гэдэг сошиалын сэтгэлгээнээс салья. Матаас мэдээллийн тухай хууль гэж яагаад оруулж ирж болдоггүй юм. Шүгэл үлээгч гэдэг Монгол нэр томъёо байдаг юм уу. АТГ, цагдаа болон бусад байгууллагууд мэдээлэл дамжуулж мөнгөн урамшуулал авах хууль эрх зүйн орчныг далд аргаар оруулсан байна гэж харж байгаа" гэв.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.