Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Нийтийн ашиг сонирхлын төлөө оруулж байгаа шүгэл үлээгчийн хувь нэмрийг нэн даруй үнэлнэ гэж байна. Хэн, юуг үндэслэж үнэлэх юм" гэв.
Үүний хариуд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Мэдээлэл өгч буй иргэдийг хамгаалах ёстой юм байна, магадгүй гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэсний дараа улсад торгуулийн, хууль бусаар олсон хөрөнгийн орлогыг хурааснаас тодорхой хэмжээний урамшууллыг олгох асуудлыг шийдэж орж ирсэн. Хэмжээний хувьд, 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл олгож болох хууль эрх зүйн орчныг тусгаад байна" гэж хариуллаа.