Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн алба хаагчийг авлигын мэдээлэл задалсных нь төлөө ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ, авлигатай ингэж л тэмцэнэ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Шүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй байх тухай байна. АТГ, цагдаа, хэрэглэгдийн эрх ашиг, хүний эрх гэх мэтээр байгууллага давсан мэдээллээс нийтийн ашиг сонирхлын төлөө зарлах хуулийг өнөөдөр хүлээн зөвшөөрч гаргаж ирж байгаа. Төрийн албан тушаалтнууд албаны үүрэг гэж том асуудал биш. Гэтэл яахаараа мэдээллийг нийтийн ашиг сонирхлын төлөө гэж зарлаад оруулж ирж байгаа юм бэ" гэв.

Үүний хариуд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Төрийн албан хаагчид төрийн болон албаны нууцаар бүхий л талаар ил тод дэлгээд байх зүйл биш. Зөвхөн авилга ашиг сонирхолтой холбоотой мэдээллийг төрийн болон албаны нууцтай танилцах явцад олж мэдвэл задалж болно л гэж байгаа юм. Ингэж задлах нь төрийн албаны нууцыг задалсан гэж үзэхгүй. Хариуцлага тооцохгүй байх асуудал орж ирж байгаа юм. Авлигатай ингэж л тэмцэнэ" хэмээн хариулав.

ОХУ-ны Ерөнхийлөгч Путины эцэг эхийн шарил дээр бичиг үлдээсэн эмэгтэйг баривчилжээ
ОХУ-ны Ерөнхийлөгч Путины эцэг эхийн шарил дээр бичиг үлдээсэн эмэгтэйг баривчилжээ
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.