УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах боломжтой эсэх талаар асуулт асуусан юм. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. Тэрбээр,
"Ипотекийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Иргэд зээлээ төлөөд явж болно эсвэл сунгах боломжтой. Түүнээс гадна энэ сэдвийг хөндвөл Ковидын хуулийг ч сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байна. Тиймээс шаардлагатай бол дахин хэлэлцэх байх.
Мэргэжлийн хяналтын хувьд томоохон тогтолцооны өөрчлөлт хийгдэж байгаа. Энэ талаар Засгийн газраас дэлгэрэнгүй тайлбар хийсэн" хэмээн тайлбар өглөө.