Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбаатар: Иргэд ипотекийн зээлээ төлөх нь битгий хэл хүнсээ ч авч чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2022.10.07/ хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байгаа юм. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар дараах асуултуудыг асуулаа.

"Ирэх жил 36,5 сая тонн нүүрс гаргана гэсэн байна. Үүний хэдэн хувь нь оптек, хэд нь төсөвт орж ирэх вэ. Үүнийг ангилах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол экспорт нэмэгдээд байгаа ч валют орж ирэхгүй байна.

Мөн шинэ сэргэлтийн бодлогын төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Ялангуяа "Хөхморь" төсөл ирэх жил ямар ажил хийгдэх вэ. Үүний санхүү, зураг төслийн яаж хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Сангийн сайд аа.

Нөгөө талаар ерөнхий сайд тавдугаар сард Өмнөговь аймагт очихдоо хэд хэдэн ажил хийнэ гэж иргэдэд амласан ч ирэх жилийн төсөв дээр алга.

Орон нутагт чиглэсэн цалингийн арга хэмжээнд их талархалтай хандаж байгаа. Тиймээс төрийн захиргааны алба хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Ингэхдээ орон нутаг өөрөө нэмэх эсэхээ шийдэх эрхийг нь олговол төсөвт ямар нэг хүндрэл уруулахгүй. Үнэндээ сумын тамгын газарт үйлчлэгч 450 мянган төгрөгийн цалин авах уу эсвэл уурхайд очиж 4 сая 200 мянган төгрөг авах уу. Үүнээс харахад төрийн албаны нөхцөл байдал ийм байна. Ажиллах хүн байхгүй болсон, төрийн үйлчилгээ доголдож эхэлсэн.

Дараагийх нь ипотекийн зээлийн төлөлтийг дахин нэг жил сунгах боломж байгаа эсэх талаар иргэд асууж байна. Зээл төлөх нь бүү хэл идэх хүнсээ авч чадахгүй байна. Тиймээс эдийн засаг сайжрахаар төлөвлөх боломж бий юу.

Мэргэжлийн хяналтыг татан буулгана гээд яриад байна. Мэргэжлийн хяналт зайлшгүй байх шаардлагатай. Яваандаа мэргэжлийн хяналт татан буугдлаа гэхэд хэдэн жилийн дараа болохгүй юм байна, буцаая гэдэг байдал руу шилжих байх. Тиймээс яагаад татан буулгах гээд байгаа юм гэдгийг асуумаар байна" гэлээ.

Түүний эхний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Тэрбээр,

"Нүүлсний борлуулалтыг ил тод болгох талаар Засгийн газрын тогтоол гарсан. 2023 оны төсөв дээр нийтдээ 36,5 сая тонн нүүрс гарна гэж тооцсон. Энэ нь цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрэх зорилт тавьсан.

Бүх гэрээ цахимжихаар болсон. Энэ нь бүр гарсан мөнгө монголын банкинд орж ирээд буйаад гарна. Оптек дээр 2,3 тэрбум ам.долларын гэрээ хийгдсэн. Үүнээс 1,8 тэрбум долларын өртэй байгаа. Тиймээс 2023 он хүртэл гурван сарын хугацаанд нүүрсний экспортыг цэгцлэх ажил хийгдэнэ. Ерөнхийдөө бол бүх орлого орж ирээд гарна гэж үзэж байна" гэлээ.

ФОТО: Дарханы замын бүтээн байгуулалтын ажил, 9 сарын 24-ний байдлаар
ФОТО: Дарханы замын бүтээн байгуулалтын ажил, 9 сарын 24-ний байдлаар
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.