Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Реформыг эхлүүлсэн ТӨСӨВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 25 секунд

Өнгөрсөн сарын 29-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл болон үүнтэй холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ хэлэлцэж эхэллээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн боловсруулсан 2023 оны төсвийн бодлогыг улс төрийн хүрээнийхэн болоод эдийн засагчид "САЙН" болсон хэмээн дүгнэж буй. Тухайлбал, өчигдрийн чуулганы хуралдааны үеэр ихэнх гишүүд энэ жилийн төсөвт онц дүн өгч, Сангийн сайд Б.Жавхлангийн багт баяр хүргэж буй харагдсан юм.

Мөн төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулсанд санал нэгдэж байна.

Нээрээ ч гишүүдийн хэлсэнчлэн, 2022 оны төсөв дээр Сангийн яам томоохон эхлэлийг тавьж чадсан. Учир нь төсвийг бодлогын хувьд шинэчилж, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн байдлыг цогцоор нь шийдвэрлэх томоохон зорилтуудтай. Ерөнхийдөө төсөв бодлоготой болох эхлэл тэр үед тавигдсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2023 оны төсөв 2022 оны төсвийн тоон үзүүлэлтийг сайжруулж төсвийн орлого, зардал түүний өсөлт, үр ашгийн байдал, хөрөнгө оруулалтын зардлыг илүү оновчтой болгожээ. Орлого, зарлагын өсөлтийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон бодитоор буюу аль болох алдагдал багатай төсөв оруулж ирснийг онцлох нь зүй ёсны хэрэг.

Иймд ирэх оны төсвийн төслөөс онцлох мэдээллийг багцлан хүргэе.

2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

- Өмнөх онуудад хуваарилагдсан шилжих хөрөнгө оруулалтыг 2023 онд дуусгана.

- Төсвийн шинэчлэл үргэлжилж, төсвийн алдагдлыг бууруулна.

- Шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй /0 төгрөг/.

ААН, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулалт бизнесийг дэмжих чиглэлээр татварын уян хатан бодлогыг 2023 оны төсөвт тусгажээ.

-Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, татварыг тэглэнэ

-IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20 хувиар өсгөж, татвараас чөлөөлнө

-IT компаниудын гадаад руу шилжүүлж байгаа татварыг 20 хувиас таван хувиар бууруулна

-Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсан бол таван жил болгон нэмэгдүүлэв

-Импортын шинэ автобуснуудын гаалийн татварыг НӨАТ-ын татвараас чөлөөлнө

-Нийслэлийн энэ жилийн төсөв хөрөнгө оруулалтыг сангийн яамнаас хянаж, 339 тэрбум төгрөгөөр нийслэлийн авто паркийг шинэчлэх эрхийг нээж өгнө.

Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхэд дорвитой анхаарчээ. Мөн төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулна, өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх, халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглэхээр тусгасан байна.

- Хэмнэлтийн хуулийн хүрээнд 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэнэ.

- Орон нутагт суурь цалинг 20 хувиар нэмнэ.

- Төрийн үйлчилгээний 295-н ялгаатай цалинг 59 болгоно.

- Төрийн албан хаагчийн цалинг 10 зэрэглэлтэй болгож, шатлалгүй болгоно.

- Төрийн албан хаагчийг ажилсан жилээр нь цалингийн нэмэгдэл олгоно. /Жишээлбэл: 1 жил ажилласан бол 1 хувиар, 2 жил ажилласан бол 2 хувиар гэх мэт/

Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

ШШГБ-ын алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна
ШШГБ-ын алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна
 
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.