Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ташкент-2022”-ийн 60 кг жинд Э.Ариунболд мөнгөн медаль хүртэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр манай улсаас 4 бөх барилдснаас 60 кг-ын жинд Дэлхийн цэргийн спортын наадам, Парисын “Их Дуулга”, Загребийн Гранпригийн хүрэл медальт, Монгол Улсын хошой аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын жүдогийн 60 кг-ын жин дэлхийд дээгүүр өрсөлддөг гэдгийг нотлон харуулж финалд шалгарсан ч шигшээ барилдаанд Токиогийн олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы алдарт Наохиса Такатод цэвэр ялагдсан.

Э.Ариунболд манай цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс түүхэнд 4 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирав. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар О.Балжинням 1989 онд Белградад, гавьяат тамирчин Д.Амартүвшин 2013 онд Рио де Жанейрод, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2017 онд Будапештэд үзүүрлэж байв.

Эх сурвалж: MGL Sport

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг огцруулахаар иргэд суулт зарлахаар болжээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяаг огцруулахаар иргэд суулт зарлахаар болжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.