Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өнгөрсөн зургаадугаар сард ҮХЦ Үндсэн хуулийн заалт тайлбарласан хууль бус үйлдэл гаргасан. Тиймээс би УИХ-д хоёр асуудал тавьсан. УИХ-аас тавьсан Д.Одбаяр, Г.Баясгалан, Ш.Солонго нарыг эргүүлэн татаач. Үүнтэй холбогдуулан цэцэд гомдол гаргасан. Эдгээр асуудлыг байнгын хороодоор хэлэлцэх ёстой. Энэ долоо хоногийн хуваарьт алга. Ирэх долоо хоногт хэлэлцэх үү. Үүнийг шийдэж өгөөч. Цэцийн гаргасан шийдвэр бол дахин сонгогдох боломжгүй гэж эмээсэн, жагсаалтын ард нуугдаж гишүүн болсон улстөрчдийн захиалга байсан. Үүнийг цэц биелүүлсэн. Хариу өгөхгүй дараад байгаа болохоор таныг бас нэг захиалагч нь уу гэж хардахад хүрч байна. Зургаадугаар сард та тойрогтоо очиж загнуулаад ирсэн. Үүнээс 10 хоногийн дараа цэцийн шийдвэр гарсан. Баянхонгорчууд таныг 3, 4 удаа сонгосон байх. Үүний хариуд та ард түмний сонгох эрхийг булааж авч байгаа хууль бус үйлдлийг дараад суугаад байж болох уу. Их хурлын даргаа.
Та дарга болоод үг дааж чадахаа байжээ. Мөнхийн албан тушаалд очсон юм шиг ташуурсан байна. Үг дааж сураа" хэмээлээ.