УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж байгаад өчигдөр шөнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Мөн уг тендертэй холбоотойгоор төслийн 4 ажилтанг саатуулаад байгаа билээ.