ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдоод удаагүй байгаа Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан хэдхэн хоромын өмнө лайв хийж төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг нь АТГ-аас 461 дүгээр анги руу цагдан саатуулахаар аваад явсан гэж мэдэгдлээ.