Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн орхиж явсан автобусны жолооч хүүхдийн эмчилгээний зардалд 2.6 сая төгрөг төлж, 100 мянган төгрөгөөр торгуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийтийн тээврийн араас буй сурагчийг автобусандаа суулгахгүй орхин явсан жолоочийн үйлдэлд иргэд ихээхэн бухимдаж байна. Тодруулбал, сурагч охин автобусанд суухаар араас нь гүйсэн ч жолооч зогсолгүй хүүхдийг орхиод явсан. Харин хүүхэд унаж, улмаар гараа хугалсан байна.

Эл асуудалд Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ" гэх тайлбарыг өгсөн.

Харин ЦЕГ-аас "2022.05.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч Д.М нь 9 настай явган зорчигч У.А автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаад Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, 5 оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардал төлж шийдвэрлэсэн байна" гэлээ.

Өнөөдөр 7 хэмийн дулаан, хур тунадас орохгүй
Өнөөдөр 7 хэмийн дулаан, хур тунадас орохгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.