БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн 80 жилийн ойн баярын хурал дээр МУИС-ийн оюуны өмч бол МҮИС гэдэг нэр мөн гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Тиймээс уг асуудал дээр сайд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС 80 жилийн хугацаанд бичиж үлдээсэн. 1992 онд Ардын Их Хурлын тогтоолоор МҮИС гэдэг нэр МУИС-д олгогдсон байдаг. Тэгэхээр МҮИС гэдэг энэ нэр бол МУИС-ийн оюуны өмч.
Энэ бол МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн ололт амжилтаар, туршлагаар бичигдсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр МҮИС гэдэг нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тиймээс МҮИС гэдэг брэнд нэр бол МУИС-ийн нэрд буцаж ирж, оюуны өмч болон хадгалагдаж үлдэх ёстой гэсэн эрх зүйн орчин бүрдэж байна гэж харж болно" гэлээ.