Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газар ОХУ-аас Орхон аймгийн чиглэлд замын хар тос тээвэрлэж явсан "Волво" загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч нь автомашины эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Энэ тухай дуудлага аравдугаар сарын 03-ны өдрийн 17:26 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 17:52 цагт очиход Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд /26 тн замын хар тос/ тээвэрлэж явсан ачааны автомашин замын хажуу руу унаж Оросын Холбооны Улсын иргэн, /эрэгтэй/ жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж 18:02 цагт цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.