Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын лидерүүд “ЭВЛЭРЭЛ“-ийн уулзалт хийжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Сүүлийн хэдэн жил хэрүүл маргаантай байсан АН-ынхан өчигдөр "Эвлэрэл"-ийн уулзалт хийжээ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудаснаа оруулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Тодруулбал, Уулзалт өчигдөр Шангри-Ла худалдааны төвд байдаг Брюссель ресторанд болсон бөгөөд уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, Да.Ганболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Сосорбарам, нийтлэлч Баабар, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Фортуна Н.Батбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Н.Алтанхуягийг төлөөлж, Б.Ариунсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төлөөлж, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, И.Мөнхжаргал нар иржээ.

Мөн М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Эрдэнэбат, өмгөөлөгч О.Алтангэрэл, Д.Оюундарь, Ч.Отгочулуу, А.Цэрэнбат, н.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцсон байна.

Харин тус уулзалтад АН-ын дарга асан З.Энхболд, С.Эрдэнэ ирээгүй байна. С.Эрдэнийн хувьд БНСУ-д олон улсын уулзалтад оролцож байгаа аж. З.Энхболдын хувьд ямар шалтгаанаар уг уулзалтад ирээгүй нь тодорхойгүй байна.

Уулзалтын тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо.

Эрх чөлөөний үзэл санаанд суурилсан эв нэгдэл юунаас ч хүчтэйг ойлголцлоо. Бидний Монголчууд эрх чөлөөт, боломж дүүрэн улс оронд л амьдрах нь чухал. Харин аливаа албан тушаал нь түмний тусын тулд биш бол новш “bullshit” гэдгийг бас санууллаа. Хийх ажил чухал. Ард олондоо тус хүргэх нь чухал. Өчүүхэн бие, сандал суудал чухал биш. Үйл хэрэг чухал. Эрх чөлөө чухал" гэжээ.

Ц.Элбэгдорж: Брюссельд......
Ц.Элбэгдорж: Брюссельд......
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.