2023 оны төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах үедээ төсвийн төсөлд оруулсан онцлох арга хэмжээнүүдийг танилцууллаа.
Хөрөнгө оруулалт бизнесийг дэмжих чиглэлээр таван арга хэмжээг авахаар болсон ба ХАА-н чиглэлийн боловсруулах шатны үйлдвэрүүдийг 2027 он хүртэл гаалийн татвараас чөлөөх шийдвэр гарлаа.
- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, татварыг тэглэнэ
- IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20 хувиар өсгөж, татвараас чөлөөлнө
- IT компаниудын гадаад руу шилжүүлж байгаа татварыг 20 хувиас таван хувиар бууруулна
- Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсан бол таван жил болгон нэмэгдүүлэв
- Импортын шинэ автобуснуудын гаалийн татварыг НӨАТ-ын татвараас чөлөөлнө
- Нийслэлийн энэ жилийн төсөв хөрөнгө оруулалтыг сангийн яамнаас хянаж, 339 тэрбум төгрөгөөр нийслэлийн авто паркийг шинэчлэх эрхийг нээж өгнө
- Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварыг нэвтрүүлнэ. 0-10 сая төгрөгийн орлоготой бол 10 хувь, 15 сая төгрөгөөс дээш орлоготой бол 20 хувийн татвар ногдуулна.
- Төрийн албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулна. 165 төрлийн цалингийн системийг 20 болгон бууруулж байгаа. Энэ нь өртөгт суурилсан санхүүжилт, гүйцэтгэлд суурилсан урамшууллын системд өөрчлөлт хийнэ. /Энд төрд олон жил ажилласан бол 5, 5 хувиар нэмэгдээд явдаг. Өөрөөр хэлбэл 6 жил ажилласан 10 жил ажилласан хүмүүс адил цалин авдаг. Үүнийг болиулж 1, 1 хувиар нэмэгдүүлнэ/
- Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ. Цаашид нэмэгдүүлэх боломжийг орон нутагт өгч байгаа
- Уул уурхайн компаниуд орон нутагийн ард иргэдэд далд хэлбэрээр хандив тусламж өгдөг. Үүнийг ил болгох, орон нутгийн ард иргэдийн оролцоог дэмжих зохицуулалт хийнэ.
Эдгээр арга хэмжээг авснаар экспорт, импорт хоёулаа нэмэгдэнэ. Ирэх жил импортоо хазаарлана.