Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ, 84-р сургуулийн захирал С.Лхагвадулам нарыг цагдан хорьжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулжээ.

Учир нь хичээлийн шинэ жилийн элсэлттэй холбоотойгоор БШУ-ны яам болон цагдаагийн байгууллага хамтран элсэн орж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хандив нэрээр их мөнгө авлигалд авдаг байж болзошгүй хэд хэдэн сургуулийн захирлуудын албан өрөө болон гэрт үзлэг хийсэн байна.

Шалгалтаар С.Лхагвадуламын гэрээс их хэмжээний мөнгө, валют илрүүлсэн бол Д.Бат-Эрдэнийн ажлын өрөөнөөс их хэмжээний мөнгө, валютыг тус тус хураан авч мөрдөн шалгаж эхэлжээ.

Тэднийг хойшлуулашгүйгээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байна.

ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

Мөн “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал нь Батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалт, журамгүйгээр оруулаг. Харин журмын дагуу, шалгалт өгч орох хүсэлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс их хэмжээний авлигал нэхэж авдаг байжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар мөнгөний бодлогын төслийг буцаалаа
УИХ-ын дарга Г.Занданшатар мөнгөний бодлогын төслийг буцаалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.