УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийнхөө шимийг хүртэх ёстой. Хөдөлмөрийн насны иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа авч явах, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өрх гэрээ авч явах үүрэгтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн хадгаламж олгож ирсний зарим нь эзнээ олоогүй хавтгайрсан гэх шүүмжлэл гарах болсон. Бодит байдал ч үүнийг гэрчилж байна.
Би өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэд ажиллаад ирлээ. Ажиллаж байгаа газар бүр ажиллах хүчний хомстолд орсон байна гэж хэлэхэд хэлсдэхгүй. 1.2-1.5 сая төгрөгийн цалинтай ажлын байранд хүмүүс ирж ажиллахгүй байна. Зарын мэдээ үзэхэд 1.2-1.5 сая төгрөгийн цалинтай харуул авна гэх ажилд хүн олдохгүй байна. Ноос ноолуурын салбарт оёдолчин олдохгүй.
Хөдөлмөрийн насны боломж байгаад байхад нөхцөл байдал яагаад ийм байгаад бүгд дүгнэлт хийх шаардлагатай.
ХНХЯ-ны судалгаагаар манай улс өнгөрсөн онд давхардсан тоогоор 2.5 сая иргэнд нийт 72 төрлийн халамж үзүүлсэн байна. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна.
Энэ нь 2021 оны улсын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлсэн байна. Тиймээс халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэг шилжүүлэх шаардлагатай байна" хэмээлээ.