Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ирэх сарын 1-н гэхэд огцрохыг шаардав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Монголын эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх иргэдийн хөдөлгөөнөөс Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцрохыг шаардаж, Төвбанкны гадна цуглаад байна.

Тус шаардлагад:

"Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Улсын Төв банк тэр дундаа тус банкыг удирдаж буй Таныг дараах үндэслэлээр нэн даруй ажлаа хүлээлгэн өгч, огцрох ёстой гэж ид үзэж байна.

-УИХ болон ЗГ-т макро эдийн засаг, мөнгөний бодлого болон валютын нөөцийн талаар бодит бус мэдээлэл өгч ирсэн.

-Орос Украйны дайны үед маш богино хугацаанд валютын нөөцийг гадагш нь алдсан.

-Бонд гаргаж арилжааны банкуудыг бизнесүүд болон иргэдэд зээл өгөхгүйгээр түүхэн ашиг хийх боломжийг олгосон.

-Банкуудын IPO буюу нээлттэй болох уйл явцыг тэдний захиалгаар удаашруулж, ингэснээр банкууд зээлээ хавар зогсоосон. Үүний дагуу ББСБ-уудын өндөр хүүтэй зээл руу бизнес, иргэд орж улмаар наадмын дараа буюу 07.13 гэхэд банк бусуудын мөнгө дуусаж улмаар эдийн засаг хэвтрийн байдалд орлоо.

-Албан бус зээлийн хүү 10 %-д хүрч, ам долларын ханш 3450 давлаа.

-Төгрөгийн ханш унаж, иргэдийн худалдан авах чадвар өдөр өдрөөр буурч, хүнсний үнэ огцом өслөө.

-Гадаад худалдаа зогсож иргэд ам.долларын хадгаламжаа авч чадахгүй боллоо.

-Орлогын тэгш бус байдал газар авч цөөн чинээлэг иргэд хөлжиж, олонх нь оройн хоол ч үгүй өнжиж байна.

-Иргэдийн өөртөө итгэх, бусдад итгэх итгэл, бизнестээ итгэх итгэл, нийгэмдээ итгэх итгэл, төрд итгэх итгэлийг унагаж гэмт хэрэг, ядуурал, ажилгүйдэл, архидалт, өлсгөлөнг авчрах хаалгыг нээж Монгол үндэстний эдийн засгийн тусгаар тогтнолд аюул учруулсан Таныг яаралтай огцрохыг шаардаж байна.

Та 2022 оны 10 дугаар сарын 1-с өмнө ажлаа өгөхгүй бол бид 21 аймгийг хамарсан ард иргэдийн жагсаал зохион байгуулахаа үүгээр мэдэгдэж байна." гэжээ.

“Бэлтэсмөрөн“ ХХК-ийн хохирогчид хохирлоо яаралтай төлүүлэх ёстой ч төлөх субьект нь ТӨР биш
“Бэлтэсмөрөн“ ХХК-ийн хохирогчид хохирлоо яаралтай төлүүлэх ёстой ч төлөх субьект нь ТӨР биш
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.