Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад 10 мянга гаруй залуус оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутан, залуучуудын болон төрийн байгууллагын 10 мянга гаруй залуучууд оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр нэгдэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлсөн залуусын цуваа Туул гол дагуух нийт 11 байршилд анги, баг, хамт олноороо нэгдэж хог цэвэрлэх юм. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нийслэлийн 1,6 сая хүн амын ундны ус болсон Туул голоо цэвэрлэх санаачилгад нэгдэн амралтын өдрийн өглөө эртлэн ирсэн нийт оюутан, залуучууддаа талархал илэрхийллээ. Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг төдийгүй нийт 819 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2 юм.

Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.

Наймдугаар сард инфляц -0,9 хувиар буурснаар үнийн түвшний өсөлт саарах хандлагатай болжээ
Наймдугаар сард инфляц -0,9 хувиар буурснаар үнийн түвшний өсөлт саарах хандлагатай болжээ
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.