Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МИАТ“ ТӨХК Хөгжлийн банкны зээлээ барагдуулжээ

Огноо
Унших
1 минут 31 секунд

“МИАТ” ТӨХК 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаасан байна. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан. 2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ. Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм.

Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдууллаа.

Пүүл биллиардын эрэгтэйчүүдийн төрөлд 12 настай хүү гуравдугаар байрт шалгарав
Пүүл биллиардын эрэгтэйчүүдийн төрөлд 12 настай хүү гуравдугаар байрт шалгарав
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.