Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд энэ сарын сүүлээр Токиог зорино

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсон. Тэгвэл тэрбээр Их Британиас ирсэнийхээ дараа буюу энэ сарын 27-нд Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.

Уг ёслол Токио хотын Ниппон Будокан ордонд болох юм.

Сануулахад, Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долдугаар сарын 8-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, Японы баруун бүсийн нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад буудуулж, эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Гэвч тэрээр буудуулсан газар болох Нара мужийн Кишихара хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад таалал төгссөн байдаг.

Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудал ЯРИГДАНА
Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудал ЯРИГДАНА
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.