Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо

Огноо
Унших
0 минут 53 секунд

Румын улсын Мамаиа хотод 2022 оны есдүгээр сарын 05-17-ны өдрүүдэд "2022 оны өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болж байна. Тэмцээнд 15-16 насны охидын ангилалд Монгол Улс "Гэгээн арвай" клубын тамирчин дэлхийн шатрын холбооны мастер ДАВААХҮҮГИЙН МӨНХЗУЛ 11 өргөөс 8.5 оноо авч, хожигдолгүй түрүүлж энэ цаг мөчөөс хойш дэлхийн хошой аварга Д.МӨНХЗУЛ болж байна.

Д.Мөнхзул маань өдгөөгөөс 8 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байжээ.

Улаанбаатарт 10 хэм дулаан, бороогүй
Улаанбаатарт 10 хэм дулаан, бороогүй
 
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.