Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гэр бүл Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхэд суралцах шинэ сургууль ашиглалтад орууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхэд суралцах шинэ сургууль өнөөдөр үүдээ нээсэн байна. Тус сургуулийн өртөг 11.1 тэрбум төгрөг бөгөөд тус сургуулийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гэр бүл өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьжээ. Сургуулийг МАК-г үүсгэн байгуулагч Б.Нямтайширын аав Т.Бямбаагийн нэрэмжит болж байгаа аж.

Шинэ сургууль нь 30 гаруй танхим, лаборатори, номын сан, спорт, урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан цахилгаан шат, биеийн тамирын талбай болон гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болсон байна.

МАК компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөө сумын сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргал суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьсан байдаг.

Комиссын дарга Ж.Хунан Ази Номхон Далайн бүс нутгийн ХЭҮБ-ын чуулганы орлогч даргаар сонгогдлоо
Комиссын дарга Ж.Хунан Ази Номхон Далайн бүс нутгийн ХЭҮБ-ын чуулганы орлогч даргаар сонгогдлоо
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.