Хичээл сургуулийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд Интеровирусийн халдвар нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр өнөөдөр /2022.09.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "интеровирус гэдгийг хүмүүс гар, хөл, амны халдварт өвчин гэдгээр түлхүү мэднэ. Эмнэлзүйн хувьд шинж тэмдэг олон янзаар илэрнэ. Зарим хүүхдүүд хөнгөн халуурч, хоолой өвддөг. Мөн цэврүүт тууралт гардаг. 80-90 хувь хөнгөн хэлбэртэй байдаг. Долоо хоногт дунджаар 50-100 тохиолдол мэдээлэгддэг.
Өнөөдөр ХӨСҮТ-д интеровирус халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 0-5 насны хүүхдүүд голчлон өвдөж байгаа учраас амьсгалын замаар тархах халдварын тохиолдол өсч байна.
Энэ төрлийн халдвараар өвдөж, хүндэрсэн тохиолдолд заавал эмчид хандаж, хяналтан дор эмчлэх хэрэгтэй. Интеровирусийн халдвараар өвдсөн тохиолдолд 1-2 хоног халуурч, суулгаад эдгэдэг. Маш цөөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй" хэмээлээ.