"Эмми-2022" шагнал гардуулах ёслол энэ сарын 3-ны өдөр эхэлж 12-ны өдөр дууслаа. Өдгөө 26 настай “Europhia" цувралын гол дүр, жүжигчин, дуучин Zendaya нь драм төрлийн бүтээлийн шилдэг жүжигчин болсноор хоёр дахь Эммигээ гардан авч түүхэнд хоёр Эмми хүртсэн хамгийн залуу жүжигчин боллоо.
Тэрбээр "Үнэхээр гайхалтай нэр төрийн хэрэг байна. Цувралыг хамтран бүтээлцсэн хүн бүхэнд баярлалаа. Гэр бүл, найз нөхөд, багийнхандаа баярлалаа. Надад итгэж, намайг Rue-гийн дүр бүтээхэд тусласан, өөртөө ч итгэж чадахгүй байхад минь надад итгэсэн продьюсер Sam Levinson-д талархлаа” гэв.
Эх сурвалж: vanityfair