Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойн 2 дугаар гудамжинд гэр шатаж, хоёр хүүхэд харамсалтайгаар нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө 02.41 цагт аймгийн Онцгой байдлын газарт байшин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна.
Цогцсыг 03:43 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.