Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Отгонжаргал маргааш алтын төлөө барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

“Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал урд шөнө хагас шигшээд Токиогийн олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзэв.

Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчөө тун тооцоотой зоримог шийдэмгий барилдаж 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх нь ойлгомжтой болж байна.

Д.Отгонжаргал өнөө шөнийн 00:00 цагт энэ жингийн лидер, “Токио-2020” олимпийн наадам, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдах юм.

СХД-ийн 31 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна
СХД-ийн 31 дүгээр хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна
 
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.