Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж, 17 удаагийн үйлдлээр бусдыг залилжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны 06 дугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна.

Иймд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Амралт дуусч хичээл сургууль эхэлсэн энэ үед байр түрээслэр эрэл их байдаг. Энэ эрэлтэд тулгуурлан залилагчид иргэдийг хохироож байна

Баянхонгор аймагт “Мазаалайн тэжээлийн аяга“ нэртэй тэжээлийн сав шинээр байрлуулжээ
Баянхонгор аймагт “Мазаалайн тэжээлийн аяга“ нэртэй тэжээлийн сав шинээр байрлуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд