Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: 183.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй “Эрэл“ ХХК-ийг шүүхэд өгсөн ч хуралдаж чадахгүй, 14 удаа хойшилж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 0 секунд

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат бол Хөгжлийн банкнаас ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан, зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зээлдэгчдийн нэг. Барьцаа хөрөнгө шаардалгүйгээр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ийнхүү зээл авсан нь Хөгжлийн банкийг дампууруулах эрсдэлд оруулаад байсан цаг саяхан. Тиймээс Хөгжлийн банкаас томоохон зээл авсан, зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа компани, ААН-үүдийг шүүхэд өгч, асуудлыг нь шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Энэ дагуу "Эрэл" ХХК-ийг шүүхэд өгсөн ч шүүх хуралдаан бололгүй, 14 удаа хойшлоод байгааг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.

Тэрбээр "Хөгжлийн банкны том зээлдэгчдийн нэг “Эрэл” ХХК-д "Байшин үйлдвэрлэх комбинат" төсөлд зориулж 2013 онд 23 сая ам.доллар, мөн 2014 онд 13 сая евро тус тус олгосон. "Эрэл” ХХК нь 2013 онд 709.3 мян $ хүү төлснөөс өөр аливаа эргэн төлөлт хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 183.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээл чанаргүй ангилалд орсон. Банкны зүгээс 2020 онд шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл шүүх хурал хуралдаж чадахгүй 14 удаа хойшилсон байдалтай байна" гэсэн юм.

Сануулахад, 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд олох ашигаасаа төлөх, мөнгөгүй данс барьцаалах, мөн газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл авсан.

  • 2013 онд 39.887 тэрбум,
  • 2014 онд 44.220 тэрбум,
  • 2015 онд 25.642 тэрбум төгрөгийн зээл буюу нийт 109.7 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдал
ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдал
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.