Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анх танилцсан хүнтэйгээ архи ууж, гадны нөлөөтэй нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 60 настай "Т" гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэгдэн аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Тодруулбал, тус хэрэг дээр ЭЦА, МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарган Баянхонгор аймагт ажиллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дээрх гэмт хэргийг тус аймгийн харьяат 33 настай "Б" гэгч нь үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоон нотлох баримтуудыг хураан аван шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Албаныхны мэдээлснээр амь хохирогч хэрэгт холбогдогч нар тухайн өдөр анх танилцсан бөгөөд хамт архи уусан болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.

ЗГ: Орон сууцны хорооллуудад хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай арга хэмжээний талаар хэлэлцэж байна
ЗГ: Орон сууцны хорооллуудад хүүхдийн цэцэрлэг байгуулах тухай арга хэмжээний талаар хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд