УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулсан тусгай үүргийн нислэгээр нийт 28 улсаас 800 гаруй иргэнээ татан авах ажлыг зохион байгууллаа. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хаасан, зорчих хөдөлгөөнөө зогсоосон энэ үед дээрх ажлыг зохион байгуулах амаргүй байлаа.
28 улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын албан хаагчдын хичээл зүтгэлийг энд дурдах хэрэгтэй. Татан авах ажиллагааны баг нэгийг нь баярлуулж, нөгөөг нь гомдоох хэцүү сонголттой нүүр тулж байдгийг хэлье.
Дараа, дараагийн нислэгүүд удахгүй зохион байгуулна. Мөн тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахдаа зөвхөн өөрийн иргэдээ татан аваад зогсохгүй Монгол Улсад гацаад буй 24 улсын 132 иргэнийг эх орондоо буцаагаад байна.
Өнөөдрийн байдлаар гадаад улсад оршин сууж буй 35 улсаас 10,076 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна.
Дараагийн нислэгүүдийг Турк, Энэтхэг улс руу зохион байгуулахаар судалж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ:
У.БИЛГҮҮН