Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьтан үрчлүүлэх “Adoption day” өдөрлөг боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 13 секунд
Азтай савар

“Азтай Савар Амьтанд Хайртай Залуус” ТББ “Тоёота – Топ Моторс” ХХК-тай хамтран олон нийтэд амьтан тэжээх, үрчилж авахыг сурталчлан таниулах, хэрхэн зөв, хариуцлагатай тэжээх талаар эерэг зөв ойлголтыг түгээхээр “Adoption Day” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулжээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг бөгөөд албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг ба энэхүү ажилд дунджаар 1.2-1.8 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг. Гэвч хүмүүсийн хариуцлагагүй байдал, тэжээх, үржүүлэхэд тавигдах хяналт шаардлага дутмагаас болж жилээс жилд эзэнгүй амьтдын тоо буурахүй байгаа билээ.

Иймээс өдөрлөгт Азтай Саврын идэвхтэн гишүүд, дэмжигч нар өөрсдийн аварсан нохой муурыг авч ирэн танилцуулах болон үрчлүүлэх үйл ажиллагаа болсон аж.

Согтуугаар автомашин жолоодсон 105 тохиолдол бүртгэгджээ
Согтуугаар автомашин жолоодсон 105 тохиолдол бүртгэгджээ
 
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.