Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Өргөө“ кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар “Фантастик продакшн” мэдээлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

9.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ.

10.00 цагт ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг автобусаар БЗД-ийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцсийн буудалд очин иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ. Үзлэг оношилгооны нээлтийн ёслол 13.00 цагт болно.

11.40 цагт Төрийн ордонд “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” болно.

12.00 цагт МХЕГ-ын Хурлын танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ.

12.00 цагт “Edelweiss” зочид буудалд “Фантастик продакшн”-ы хамт олон "Өргөө" кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн II байранд тус сургуулийн удирдлагууд БШУЯ-ыг шүүхэд өгөх талаар мэдээлнэ.

Өнгөрсөн оны байдлаар 94.7 мянган ААН-ийн үйл ажиллагаа зогсжээ
Өнгөрсөн оны байдлаар 94.7 мянган ААН-ийн үйл ажиллагаа зогсжээ
 
“Мах Импэкс” ХК 80 жилийн ойн хүрээнд 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа
“Мах Импэкс” ХК 80 жилийн ойн хүрээнд 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.