Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Мөнхчулуун: Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэлэлцэн нэмсэн аж ахуй нэгжүүдэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

ШӨХТГ-аас хэрэглэгчийн мэдээлэл авах аяныг зарласан билээ. Тус аяны хүрээнд сурагчийн дүрэмт хувцасны үнийн асуудлыг шалган ажилласан байна.

ШӨХТГ-ын дарга С. Мөнхчулуун: "Сүүлийн үед иргэдээс сурагчын дүрэмт хувцасны үнэ өссөн гэх гомдол их ирсэн тул бид хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Монголын оёдлын нэгдсэн холбоо гэдэг төрийн бус байгууллага болон уг холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн хурлаараа 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 17.1.1-т заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зөрчлийн шинжтэй үйлдэлд нь наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг, бүртгэлийн ажиллагааг эхлүүлээд байна" хэмээлээ.

Г.Дамдинням: Миний эхнэр Орос 3 дугаар сургуулийн захирал болохгүй
Г.Дамдинням: Миний эхнэр Орос 3 дугаар сургуулийн захирал болохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд