Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Миний эхнэр Орос 3 дугаар сургуулийн захирал болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Монгол-Орос-3" дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдугаар сард чөлөөлөхөө БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тодруулбал, Ж.Соронзонгийн тэтгэвэрт гарах хугацаа болсон тул чөлөөлөх болсон гэсэн юм.

Тэгвэл түүний албан тушаалд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр н.Уянгыг томилно гэх мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Намайг эхнэрээ Орос 3-р сургуулийн захирал болгох гэж байгаа гээд бурж яваа юм байх. Болохоо хүрвэл надтай надгүй болчих хэмжээний боловсрол, туршлага, чадвартай, салбартаа нэр хүндтэй эмэгтэй л дээ.

Хэдийгээр миний эхнэр тэр сургууль байтугайн удирдлага хийх хэмжээний чадвартай ч Орос 3-р сургуулийн захирал болохгүй. Тийм яриа битгий хэл бодол ч бид 2-т байгаагүй, байхгүй" хэмээжээ.

ШӨХТГ: Цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн зургаан ААН-ийг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ
ШӨХТГ: Цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн зургаан ААН-ийг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ
 
Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан, хотын зүүн хэсгээр аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан, хотын зүүн хэсгээр аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.