Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн зургаан ААН-ийг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар дэлгүүрүүдийн лангуун дээрх барааны үнэ, кассын дээрх үнэтэйгээ зөрөх, бүтээгдэхүүний шошго дээрх хэмжээ жиндээ хүрэхгүй байх , гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрч хэрэглэгчийн мэдээлэл авах аяныг зарласан билээ. Мөн цементийн үнийн өсөлтийн талаар иргэдээс гомдол их ирэх болсон зэрэг асуудлаар ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун:

"Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ихээр ирсэн. Зургаадугаар сарын 13-16-ний өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн. Зургаадугаар сарын сүүлээр цементийн үнийн өсөлтийн гомдол санал ШӨХТГ-т ихээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнээ нэмээгүй байсан. Зөрчлийн хэрэг нээн 15 гэрээт ААН-д хяналт шалгалт хийхэд зургаан ААН худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүйгээр үнийг нэмэгдүүлсэн байна. Иймд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байна" хэмээлээ.

Шалгалтын үеэр жимс, жимсгэний лангуугаар ороход дөрвөн төрлийн гол зөрчил илэрсэн бөгөөд импортлогчийнхоо мэдээллийг байршуулахгүй байх, мөн нэмэлт наалт наахгүй байх, хугацаа дуусснн бүтээгдэхүүн борлуулахгэх мэт зөрчилүүд их байна.

Мөн бараа бүтээгдэхүүний жин зарүүтэй, хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан дэлгүүрүүдийг Мэргэжлийн хяналтын газар шилжүүлсэн гэдгийг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун хэллээ.

Кью Эс Си ХХК: Гангийн үйлдвэр барихад бэрхшээлтэй ямар асуудал байгааг дүгнэхгүйгээр концессын гэрээг цуцалсанд гомдолтой байна
Кью Эс Си ХХК: Гангийн үйлдвэр барихад бэрхшээлтэй ямар асуудал байгааг дүгнэхгүйгээр концессын гэрээг цуцалсанд гомдолтой байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.