Монгол Улсын иргэд Солонгос явах, Солонгосоор дайран өнгөрөх заавал виз мэдүүлэх шаардлагатай болсон талаарх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, ОХУ-ын цэргийн сургуулилтыг Монгол Улсад хийсэнтэй холбогдуулан хориг тавигдаж байна гэх утгатай мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл уг асуудалд Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол Улсын иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.