Төв аймгийн Зуунмод хотын IV сургуулийн багш, захирлаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат багш Ч.Доржгочоо агсаны үр хүүхэд, ач зээ нар төрөлх сургуулийг нь засварлаж шинэ хичээлийн жилээр ашиглалтад орууллаа.
500 орчим сурагч, 46 багш, ажилтантай тус ахлах сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг болж байгаа юм.
Салбарын сайд энэ үеэр орчин нөхцөл сайжрахын хэрээр сурлагын ахиц амжилт нэмэгдэх ёстойг онцолж байлаа. Мөн шаардлагатай байсан гал тогооны тоног төхөөрөмжөөр хангаж байгаагаа мэдэгдсэн юм. Сургуулийн удирдлагууд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг зүйлсийг нэг бүрчлэн Доржгочоо сангийнхантай зөвшилцөж, гадна талбайгаас эхлээд анги танхим, спорт заал, тавилга хэрэгсэл гээд бүгдийг иж бүрэн шинэчилжээ.