МАН-ын УЗ хуралдаж, Засгийн газрын бүтэц, сайд нарынхаа нэрсийг тодруулсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарын ХОМ-ийг хүргэж байна.
ЗГХЭГ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хамгийн сүүлд НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2019 онд ХОМ-ээ мэдүүлсэн. Түүнээс хойш төрийн албанд ажиллаагүй учир ХОМ-ээ мэдүүлээгүй байна. 2019 онд мэдүүлснээр түүний өөрийн орлого 71 сая төгрөг. Гэр бүлийн орлого 22 сая төгрөг. 11 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний байр, нэг үйлдвэрийн байр, нэг оффис, нэг ферм, хоёр авто зогсоолтой. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan Patrol машинтай. Нэг тэрбум 942 сая төгрөгөөр үнэлэгдэх1412 хонь, 51 адуу, 219 үхэртэй. 200 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл. 174 сая төгрөгийн хадгаламжтай. 472 сая төгрөгийн авлагатай. Хас медеа групп ХХК, "Соёмбо принтинг" ХХК-д хувь эзэмшдэг.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах Ч.Хүрэлбаатар гишүүн жилийн 42 сая төгрөгийн орлоготой
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахаар болоод буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын өөрийн орлого 42 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 115 сая төгрөг. 303 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшинтай. 15 сая төгрөгийн үнэт эдлэл. 629 сая төгрөгийн хадгаламжтай.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар хадгаламжиндаа 6 тэрбум 466 сая төгрөгтэй
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хадгаламжиндаа 6 тэрбум 466 сая төгрөгтэй. Гэхдээ хадгаламж нь өмнөх жилээсээ 2 тэрбум 467 сая төгрөгөөр буурсан. Түүний гэр бүлийн орлого 865 сая 903 мянган төгрөгөөр буурсан. Тодруулбал, гэр бүлийн орлого нь 1 тэрбум 250 сая төгрөг байсан бол 384 сая төгрөг болж буурчээ.
Харин өөрийнх нь орлого 216 саяас 187 сая төгрөг болон буурсан байна.
1 тэрбум 116 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 530 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, S350L- 1, Lexus, 570- 1 машинтай. 520 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэнгийн орлого 4 тэрбум 938 сая төгрөгөөр буурсан
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн орлого 4 тэрбум 938 сая төгрөгөөр буурчээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд орлогоо 5 тэрбум 26 сая 880 мянган хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая 69 мянган болон буурсан байна. Гэр бүлийн орлого нь 80 сая төгрөгөөр 71 сая төгрөг болон буурчээ. 365 сая 960 мянган төгрөгийн орон сууцтай. 4 сая 6 адуутай. Хадгаламжиндаа 404 сая төгрөгтэй.
Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй
С.Бямбацогтын өөрийн орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнх гишүүдийн орлого 1 тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болж буурсан байна. Харин үл хөдлөх хөрөнгө нь 1 тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай. 4 тэрбум 964 сая төгрөгийн авлагатай.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай
Н.Учрал гишүүний гэр бүлийн орлого 2020 онд 66 сая төгрөг байсан бол 2021 онд 196 сая 800 мянган төгрөг болж нэмэгджээ. Тэрбээр 3 тэрбум 565 сая 490 мянган төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. 685 сая төгрөгийн суудлын жижиг машин,Nissan, Tiida- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400- 1 автомашинтай. 1 тэрбум 664 сая 210 мянган төгрөгийн хадгаламжтай. Авлагагүй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун 2 тэрбум 400 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь 2 тэрбум 400 сая төгрөгийн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай барилга, оффистой. 1 тэрбум 330 сая 697 мянган төгрөгийн хадгаламжтай. Түүний гэр бүлийн орлого 2020 онд 6 сая төгрөг байснаа 2021 онд 295 сая болж өсчээ.
Шадар сайд С.Амарсайхан 2 тэрбум 999 сая төгрөгийн авлагатай
Шадар сайд С.Амарсайхан 2 тэрбум 999 сая төгрөгийн авлагатай. Харин 100 сая төгрөгийн зээлтэй. Түүний орлого нэг тэрбум 771 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр 2020 онд 1 тэрбум 817 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2021 онд 46 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн орлого 73 сая хэвээр. 10 тэрбум 767 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda, CX-9-1, Lexus, RX 350 машинтай. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 96 сая төгрөгийн хадгаламжтай.
"МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК, Оюуны Ундраа Групп ХХК-иудад хувь эзэмшдэг.
Сангийн сайд Б.Жавхлан байргүй, орлого нь 380 гаруй сая төгрөгөөр нэмэгдсэн
Тэрбээр 2020 онд нийт орлогын хэмжээгээ 36 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 430 сая төгрөг болж өсжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 58 сая 600 мянган төгрөгөөс 64 сая 800 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. 2020 онд 80 сая төгрөг бүхий суудлын жижиг авто машинтай гэж мэдүүлсэн бол 2021 онд 195 сая төгрөгийн туулах чадвар өндөр жийп машинтай болжээ. Мөн Адуу-80, Хурдан удмын адуу-28, Хонь-400, Үхэр-20 бүхий 257 сая төгрөгийн малтай байсан бол 2021 оны байдлаар Үхэр-26, Хонь-600, Хурдан удмын адуу-48, Адуу-200 бүхий 445 сая төгрөгийн малтай болж нэмэгджээ.
2020 онд 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 50 сая болж өссөн байна.
Харин 2020 онд нийт нэг тэрбум 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-1, автозогсоол-1 гэж мэдүүлсэн бол 2021 онд ямар нэг орон сууц, авто зогсоол мэдүүлээгүй байна.
2020 онд 2 сая 300 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 онд 1 сая 800 мянган төгрөг болж буурчээ.
Тэрбээр 2020 онд ямар нэг зээл болон авлагагүй байсан бол 2021 онд 404 сая төгрөгийн авлага, 123 сая төгрөгийн зээлтэй болсон байна.
л"Байгаль орчны сайд 100 сая төгрөгийн газар эзэмшдэг
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нь нийт орлогын хэмжээгээ 110 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 22 сая 800 мянган төгрөг аж.
450 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай. 50 сая төгрөгийн Chrysler, Dodjedurango маркийн автомашинтай. Мөн 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 400 метр квадрат газар өмчилдөг. Дотоодын банканд 12 сая төгрөгийн хадгаламжтай бол 95 сая төгрөгийн зээлтэй байна. Б.Бат-Эрдэнэ сайд нь Монгол Тулгат Финанс ХХК, Монмарт трэйд ХХК-ийн 150000 болон, 100 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 4 тэрбум төгрөгийн авлагатай
БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2020 онд 10 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай байсан бол 2021 онд 4 тэрбум 905 сая төгрөгийн авлагатай болжээ. Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого 281 сая 100 мянган төгрөг байснаас 598 сая 400 мянган төгрөг болж өсчээ. Тэрбээр 4 тэрбум 462 сая төгрөгийн нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. Түүний жилийн орлого 8 тэрбум 744 сая төгрөг.
"Хууль зүйн сайдын үл хөдлөх хөрөнгө 500 гаруй саяар нэмэгджээ"
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 28 сая гэж мэдүүлсэн бол 2021 онд 26 сая төгрөг болж буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2021 онд 98 сая төгрөг байсан бол 2022 онд 24 сая төгрөг болж мөн буурсан байна.
Тэрбээр 2020 онд нийт 650 сая төгрөг бүхий нийтийн орон сууц-1, зуслангийн байшин-1-ийг мэдүүлсэн бол 2021 онд 1 тэрбум 122 сая төгрөг болж нэмэгджээ. Энэхүү үнэлгээ нэмэгдсэн нь 2021 онд нийтийн орон сууц нэгээр нэмэгдэж нийтийн орон сууцны тоо 2 болсонтой холбоотой аж.
Мөн 2020 онд 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркийн автомашин- 1 ширхгийг мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөлт ороогүй байна.
194 сая төгрөгөөр үнэлэгдэх Адуу-23, Хонь-600, Ямаа-110, Үхэр-16, Хурдан удмын 35 адуутай.
Харин 2020 онд 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 480 метр квадрат газар эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөгдөөгүй байна.
2020 онд дотоодын банканд 14 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэж мэдүүлсэн нь 2021 онд 11 сая төгрөг болж буурчээ.
Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК зэргийн 1072ш, 1063ш, 1072ш, 1072ш, 1072ш хувьцаа эзэмшдэг байсан хэмээн мэдүүлсэн бол 2021 онд Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072ш, 1072ш, 1072ш, 1063ш, 1072ш эзэмшдэг болжээ.
"Соёлын сайдын жилийн орлого 230 сая. Гэр бүлийнх нь гишүүний орлого 3 тэрбум"
Соёлын сайд Ч.Номин нь нийт орлогын хэмжээгээ 235 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь гурван тэрбум 785 сая төгрөг аж. Түүнчлэн нийт 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээ бүхий найман нийтийн орон сууц, гурван авто зогсоол, хоёр өвөлжөө, хаваржаатай. Дотоодын банканд дөрвөн тэрбум 196 сая төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банканд нэг тэрбум 124 сая төгрөгийн хадгаламжтай. 22 тэрбум 300 сая төгрөгийн авлага, 9 тэрбум 300 сая төгрөгийн зээлтэй байна. Харин 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
Б.Батцэцэг хурдан удмын адуутай эмэгтэй сайд
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2020 онд нийт орлогын хэмжээгээ 220 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2021 онд 421 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлогын хэмжээ нь 2020 онд 143 сая төгрөг байсан бол 2021 онд 145 сая төгрөг болж нэмэгдсэн байна.
Тэрбээр 2020 онд 76 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-1-ийг мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөлт ороогүй байна.
2020 онд 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 5 адуу мэдүүлсэн нь 2021 онд өөрчлөгдөөгүй.
107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 150 сая төгрөгтэй.
2020 онд тэрбээр 518 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн нь 2021 онд 726 сая төгрөг болж өсчээ.
Мөнхийн үсэг ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Баялгийн хувь ХК, Женко тур ХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Эко цаас ХХК, Батар Интернейшнл ХХК-ийн 19081ш, 29738ш, 850109ш, 27303ш, 10000ш, 62500ш, 10000ш, 10000ш, 500ш, 100ш хувьцаа эзэмшдэг хэмээн 2020 онд мэдүүлж байжээ.
Харин 2021 онд Батар Интернейшнл ХХК, Эко цаас ХХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Женко тур ХК, Баялгийн хувь ХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК-ийн 100ш, 500ш, 10000ш, 10000ш, 62500ш, 10000ш, 850109ш, 27303ш, 29738ш, 19081ш хувьцаа эзэмшдэг болж өөрчлөгджээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 658 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, орлого нь 48 сая төгрөг
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 658 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоолтой. Жилийн орлого нь 48 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 73 сая төгрөг. 155 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, Lexus, RX 350 машинтай. 50 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 19 сая төгрөгтэй бол 125 сая төгрөгийн зээлтэй.
ХНХ-ын сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 3 тэрбум 119 сая төгрөг
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн орлогоо 39 сая 530 мянган төгрөг гэж мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн орлого нь 3 тэрбум 119 сая 845 мянган төгрөг байна. Түүний хувьд 500 сая 876 мянган төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий хоёр оффистой. Мөн тэрбээр 60 саяын автомашин, 16 сая төгрөгийн газартай хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн дотоодын банкинд 501 сая 148 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ.
Б.Бат-Эрдэнэ 74 сая төгрөгийн хадгаламжтай
Спорт хариуцсан Шадар сайдад яригдаж буй Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь 2021 онд өөрийн орлогоо 45 сая 770 мянган төгрөг гэж мэдүүлж байжээ. Харин гэр бүлийн орлогоо 21 сая 854 мянган төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Тэрбээр 385 сая 100 мянган төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг оффистой. Түүнчлэн 169 саяын автомашин, 100 саяын үнэт эдлэлтэй гэжээ. Түүний хувьд 486 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх 2150 хонь, 53 үхэр, 300 адуутай. Тэрбээр 74 сая 125 мянган төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байжээ.
Хот хариуцсан сайдад дэмжигдсан Ж.Сүхбаатар гишүүн 390 сая төгрөгийн авлагатай
Хот хариуцсан сайдад яригдаж буй Ж.Сүхбаатар гишүүний хувьд өөрийн орлогоо 49 сая 669 мянган төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин түүний гэр бүлийн орлого нь 75 сая төгрөг аж. Тэрбээр 790 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой. Тэрбээр 120 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг Mercedes Benz E300 автомашинтай. Түүнчлэн 20 саяын газар, 26 саяын үнэт эдлэлтэй. Түүний хувьд 79 сая 858 мянган төгрөгийн хадгаламжтай. Мөн 390 сая төгрөгийн авлагатай.