Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ашиг сонирхлын зөрчилтэй Х.Болорчулууныг ХХААХҮ-ийн сайдаар тавьбал Л.Оюун-Эрдэнийн ЗГ “мордох“-ын хазгай болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ хуралдаж, Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг тодруулсан. Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж, Ерөнхий сайд батламжлах ажил үлдэв. Шинээр сонгогдсон сайдууд дунд таамаглаж байсан сайдууд ч байна мөн таамаглаагүй сайдууд ч багтжээ. Тэдгээр сайдуудын нэг нь ХХААХҮ-ийн сайдаар томилогдохоор нэр нь гарсан Х.Болорчулуун гишүүн юм.

Х.Болорчулуун гишүүн хоёр удаа сонгогдсон гэдэг утгаараа Ерөнхий сайдын шалгуурыг хангаж байж болох ч Хөдөө аж ахуйн сайдаар ажиллах боломжгүй хүн юм. Учир нь тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй, хүнс хөдөө аж ахуйн салбарт тохирохгүй нэгэн юм.

Учир нь Х.Болорчулуун гишүүн хувийн гурилын үйлдвэртэй гэдгээрээ алдар цуутай хүн. Тодруулбал, Дорнод аймгаас хоёр ч удаа сонгогдсон Х.Болорчулуун гишүүний хувьд 2021 он хүртэл "Дорнод Гурил" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байсан. Харин 2021 онд ердөө 5 хувийг нь эзэмших болжээ. Хэдийгээр хуулийн этгээдийн бүртгэлд 5 хувийг эзэмших болсон ч гурилын үйлдвэрээсээ бүр мөсөн холдсон уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл 2021 он хүртэл тус үйлдвэрээ 100 эзэмшиж байсан хүн бөгөөд гэнэтхэн 5 хүртэл бууруулсан нь хачирхалтай. Хэрэв хардлага үнэн бол энэ нь ашиг сонирхлын зөрчилдөөнтэй харагдаж байна.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХХААХҮ-ийн сайдын суудалд очих Х.Болорчулуун гишүүнийг ХХААХҮ-ийн сайдад томилох томилгоогоо эргэж харах нь зүйтэй болов уу. Хэрэв тэгэхгүй бол Ж.Мөнхат гишүүний хэлдгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Х.Болорчулуун гишүүн болох төлөвтэй болж ирлээ.

Х.Болорчулуун гишүүний "Дорнод гурил" компанид хувьцаа эзэмшдэх болохыг гэрчлэх мэдээлэл

Эх сурвалж: http://opendata.burtgel.gov.mn/

Х.Болорчулуун гишүүний "Дорнод гурил" компанийн үйл ажиллагааны чиглэл:

Эх сурвалж: http://opendata.burtgel.gov.mn/

"Хишиг агро" компанид 2021 он хүртэл Х.Болорчулуун гишүүн 100 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тус компанийн захирал Дагвадорж Жавзан нь Х.Болорчулуун гишүүний "Дорнод гурил" ХХК-д хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хамаарал бүхий этгээд гэж болно. "Хишиг агро" ХХК-ийн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй

Caption

Х.Болорчулуун гишүүний хамаарал бүхий "Дорнод гурил" ХХК-ийн гурил, гурилан бүтээгдэхүүний нийт 21 тендерт оролцож НАЙМД нь шалгарч, ТАВАН тендер хүлээгдэж байна

Caption

Дашрамд сонирхуулахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь:

- 2 тэрбум 400 сая төгрөгийн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай барилга, оффистой.

- 1 тэрбум 330 сая 697 мянган төгрөгийн хадгаламжтай.

- 98 сая төгрөгийн адуутай.

- Түүний гэр бүлийн орлого 2020 онд 6 сая төгрөг байснаас 2021 онд 295 сая болж өссөн байна.

Засагт орох АН-ын “мөрөөдөл“ энэ хүрээд зогслоо
Засагт орох АН-ын “мөрөөдөл“ энэ хүрээд зогслоо
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.