Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлгийн мөрдлөгөөс урьдчилсан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр“ аяны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 9 секунд

Нидерланд Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран зохион байгуулж буй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд залууст зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр

  • Мэдлэг сорих сонжоо, сонирхолтой туршилтууд
  • Зөвлөгөө мэдээллийн булан
  • VR үзвэр
  • Видео үзвэрийн булан
  • Фото булан
  • Open mic зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах замаар гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

Тус өдөрлөгийн үеэр сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан “Мөрөөдлийн шүхэр” тэтгэлэгт уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн ажилтан С.Мөнхчулуун болон төслийн гүйцэтгэгч Медиус ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо нар шагнал гардуулж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Тэтгэлэгт уралдаанд

  • Өглөөний сонины сэтгүүлч С.Өлзийбаяр Хүүхдийн тань мөрөөдлийг хүн "хулгайлах вий" нийтлэлээр,
  • TV9 телевизийн сэтгүүлч С.Номингэрэл, найруулагч С.Дэлгэрмаа, зураглаач Т.Дөлмандах нар "Би ийм амьдрал туулахыг хүсээгүй" нэвтрүүлгээр,
  • UBN сайтын сэтгүүлч Ц.Янжиндулам ХҮН ХУДАЛДААЧДЫН ТОГЛООМЫН ШИНЭ ДҮРЭМ: “МӨЛЖИХ” хүнээ цахим сүлжээнээс ангуучилна нийтлэлээр, уг нийтлэлийг энд дарж уншина уу
  • Human Z сайтын М.Мөнхсолонго, М.Баасандэлгэр, М.Үйлсдэлгэр Д.Мягмардаш нар “Нэг буруу алхам хийвэл буцаах аргагүй” видео контентоор,
  • Зууны мэдээ сонины сэтгүүлч С.Уянга “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх замд хэн ч таарч болно” нийтлэлээр тус тус шалгарч 1 сая төгрөгийн мөнгөн шагнал, батламж, дурсгалын зүйлээр шагнууллаа.

“Мөрөөдлийн шүхэр” аяныг “Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд нээлттэй өдөрлөгүүдээс гадна олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх видео контентууд, зурагт хуудас зэргийг түгээн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 2021 онд зохион байгуулсан “Мөрөөдлийн шүхэр-1” аяны хүрээнд давхардсан тоогоор 26 сая удаагийн цацалт хийж, 9 видео, 30+ төрлийн зурагт хуудас түгээн, сэтгүүлчдэд зориулсан 2 удаагийн сургалт зохион байгуулж, 10 нийтлэл бэлтгэн хүргэсэн бөгөөд аяны үеэр алга болсон 12 хүүхэд эсэн мэнд олдож байв.

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.