Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан хоёрын нэгийг Засаг даргаар сонгох ИТХ-ын төлөөлөгчдийн бүтэц

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

No description available.Ховд аймгийн ИТХ Засаг даргыг сонгох асуудлаар өнөөдөр хуралдаж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан болон МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа нар өрсөлдөж буй.

Засгийн газрын шийдвэрээр Б.Дүгэржавыг Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш МАН-ын бүлэг анхнаасаа Т.Дэлгэрсайханг томилох төлөвлөгөөтэй байсан боловч өөр нэгэн хувилбар орж ирсэн нь Э.Болормаа юм. Энэ байдлаас шалтгаалан ИТХ нь хүндхэн байдалд оров бололтой. Тодруулбал, ИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдааны үеэр буюу өглөө 11 цагийн орчимд нэг цагийн завсарлагаа авсан боловч одоог хүртэл хуралдаж дуусаагүй хэвээр байна. Түүнчлэн нэр дэвшигч Э.Болормаа завсарлагааны үеэр АН-ын бүлгийн төлөөлөгч нартай уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн талаар бүлгийн дарга нь мэдээлсэн юм. Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүтцийг та бүхэнд сонирхуулж байна.

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг сунгаж, цэцэрлэгийн хуваарилалтыг E-Mongolia-р мэдээлж байна
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг сунгаж, цэцэрлэгийн хуваарилалтыг E-Mongolia-р мэдээлж байна
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.